АШУҮИС

Номын сан

Багш, суралцагч, ажилтан, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд номын сангийн үйлчилгээ үзүүлдэг.

Тухай

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан (ЭМШУТНС) нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, суралцагч, ажилтан, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд номын сангийн үйлчилгээ үзүүлж, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.

Номын сан нь уншигчдад сан хөмрөгт буй ном хэвлэлээр үйлчлэх, номын сангийн хөгжлийн бодлого боловсруулах, бүрэлдэхүүн болон салбар сургуулийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын сан нь Улаанбаатар хотод байрлах кампус бүрдээ салбар номын сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбар номын сангууд

  • Номын сангийн цогцолбор (Зүүн кампус)
    ЭМШУ-ны төв номын сангийн цогцолбор — 480 суудалтай, 3 давхар, 2991,5 м² талбайтай. Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн оюутнууд, Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд үйлчилдэг.
  • Сувилахуйн номын сан (Баруун кампус)
    110 суудалтай, 223 м² талбайтай. Сувилахуйн сургууль, Эм зүйн сургуулийн оюутнуудад үйлчилдэг тул ном сурах бичгийн фонд нь сувилахуй, эм зүйн чиглэлийн ном сурах бичгээс голчлон бүрддэг.
  • Эрдэм шинжилгээний номын сан (Төв кампус)
    495 суудалтай, 7 давхар, 1595 м² талбайтай. Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-Анагаахын сургууль, Эрдмийн сургуулийн оюутнуудад голчлон үйлчилдэг.