Тухай
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр III-VI дамжаанд Солонгос, Канад, Монгол улсын нийт 100 гаруй оюутан суралцаж байна. Хичээлүүд зөвхөн англи хэл дээр явагдах ба "Блок" сургалтын тогтолцоог ашигладаг бакалавр, магистрын нэгдмэл хөтөлбөр. Оюутнууд Монголын төдийгүй АНУ-ын эмчлэх эрхийн лицензийн шалгалтад (USMLE) бэлтгэгддэг.
Алсын хараа: олон улсын стандартын дагуу дэлхийд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эмч мэргэжилтнийг бэлтгэх. Хөтөлбөр нь ASIIN (Олон Улсын магадлан итгэмжлэлийн агентлаг)-аар магадлан итгэмжлэгдсэн.