АШУҮИС

Оюутны амьдрал

Дотуур байр, спорт заал, цэцэрлэг, клуб, дугуйлангаар дамжуулан оюутны хөгжлийг бүх талаар дэмждэг.

Тухай

АШУҮИС нь суралцагчдынхаа мэргэжлийн боловсролоос гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёл, урлаг спортын авьяас, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмждэг. Оюутны хөгжил, удирдлагын газрын дэргэд Оюутны соёлын төв, Оюутны эко төв зэрэг байгууллагууд ажилладаг.

Оюутнууд AMSA Mongolia, Залуу анатомич клуб, Яаралтай тусламж оюутны клуб зэрэг 20 гаруй мэргэжлийн болон сонирхлын клуб, дугуйланд чөлөөтэй элсэн орж, судалгаа, сайн дурын үйл ажиллагаанд оролцдог.

Дэд бүтэц

  • Оюутны байр
    Нийт 3 дотуур байртай, 1584 оюутны багтаамжтай. Баянзүрх дүүргийн 6, 12-р хороодод байрладаг.
  • Спорт заал
    5 спорт заал, 3 фитнес танхим, 2 гадна талбай, 4 урлагийн танхимтай. Их сургуулийн шигшээ баг 9 төрлийн спортоор тэмцээнд оролцдог.
  • Цэцэрлэг
    МЭРГЭД I, II цэцэрлэг — багш, эмч, оюутны 2-5 насны хүүхдэд зориулсан, Лицей болон Монгол-Япон эмнэлгийн ойролцоо байрладаг.