Тэтгэлэг, зээл
Оюутны Хөгжлийн Зээл
Оюутан, залуусын сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой, хүүгүй, барьцаагүй улсын зээл — улирал бүр дунджаар 250 оюутан хамрагддаг.
Тухай
Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, барьцаагүй, диплом барьцаалдаггүй бөгөөд төгссөний дараа 1-6 жилийн хугацаанд эргэн төлөлтийн графикийн дагуу сар бүр хуваан төлдөг. Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор зохицуулагддаг.
2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн Газрын 115 дугаар тогтоолоор тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалт шинэчлэгдэн батлагдаж, АШУҮИС-ийн 10 хөтөлбөрт суралцаж буй оюутнууд энэ зээлд хамрагдах боломжтой болсон.