АШУҮИС
Судалгааны ёс зүйн хороо
Их сургууль болон гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ёс зүйн асуудлыг хянан магадлагаажуулдаг хороо.
Тухай
АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо нь их сургуульд болон хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад хэрэгжих эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга, аргачлалын ёс зүйн асуудлыг хэлэлцэж, ёс зүйн зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Мөн хэрэгжсэн судалгааны ажлын гүйцэтгэлийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргадаг.
Хороо сар бүр тогтмол хуралддаг бөгөөд хурлын тэмдэглэлийг вэб хуудсанд байршуулдаг. Судлаачид судалгаагаа эхлэхийн өмнө ёс зүйн зөвшөөрөл, судалгаагаа дуусгасны дараа ёс зүйн дүгнэлт гаргуулах хүсэлтээ холбогдох маягт, материалын хамт хороонд гаргадаг. Бүрдүүлэх материал, хураамж, хугацааны шаардлага үе үе шинэчлэгддэг тул хүсэлт гаргахын өмнө хамгийн сүүлийн үеийн журам, маягтыг лавлана уу.