
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори
Ажлын байр, орчны эрүүл ахуйн хэмжилт, шинжилгээ хийдэг, MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лаборатори.
Тухай
Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори (ХОЭАЛ) 2015 онд "Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институт" нэртэйгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан ба НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа явуулж байна.
АШУҮИС дээр хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуйн сургалт, судалгааны түшиц бааз болдог. Аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байрны агаар дахь тоос, бичил цаг уур, гэрэлтүүлэг, шуугиан, доргион зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээнүүдийг МУ-д мөрдөгдөж буй стандартын дагуу хийж хамтран ажилладаг. Лаборатори нь Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс MNS ISO/IEC 17025:2018 стандартаар 2016, 2019, 2022 онуудад тус тус амжилттай давтан итгэмжлэгдсэн.
Үйл ажиллагаа
Холбоо барих
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 1 тоот