Их сургуулийн эмнэлэг

Монгол-Японы эмнэлэг

Олон улсын жишигт нийцсэн Их сургуулийн эмнэлэг байх алсын хараатай, Японы менежментийг хэрэгжүүлдэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг.

Тухай

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь 2016 онд Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдаж, 2019 онд Японы ард түмний дэмжлэгээр олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэд бүтэц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан ашиглалтад орсон.

Эрхэм зорилго: улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх. Алсын хараа: олон улсын жишигт нийцсэн Их сургуулийн эмнэлэг байна.

2017 оноос Япон улсын ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран Японы эмнэлгийн менежментийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, төгөлдөршүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Үндэсний магадлан итгэмжлэлээр 2019, 2021, 2025 онуудад, Олон улсын чанарын баталгаажилтын ISO 9001:2015 магадлан итгэмжлэлээр 2022 онд, ISO 15189:2022 олон улсын магадлан итгэмжлэлээр 2024 онд тус тус итгэмжлүүлсэн.

Улсын хэмжээнд жилд амбулаторийн тусламж үйлчилгээг 175.000 гаруй үйлчлүүлэгчдэд 28 төрлийн мэргэжлийн үйл оношны үзлэг шинжилгээ хийж, 5700 гаруй хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг дотор мэдрэлийн оношоор, 3500 гаруй мэс заслын тусламжийг үзүүлж байна. 2025 онд 89.492 амбулаторийн үзлэг, 2.816 хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч, 8.152 яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид үйлчилсэн.

Тасаг, нэгжүүд

  • Хэвтэн эмчлүүлэх тасгууд
    Хэвтэн эмчлүүлэх тасаг 1 (Зүрх судасны тасаг), Хэвтэн эмчлүүлэх тасаг 2 (Гэмтэл согог заслын тасаг, Ерөнхий мэс засал, Хавдрын мэс засал), Хэвтэн эмчлүүлэх тасаг 3 (Хүүхдийн тасаг, Эмэгтэйчүүдийн тасаг, Чих, хамар, хоолойн тасаг, Нүд судлалын тасаг, Мэдрэлийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг).
  • Параклиник
    Эмнэлзүйн төв лаборатори, Радиологийн төв, Дурангийн тасаг, Эмгэг судлалын тасаг, Эм зүйн алба.
  • Амбулатори, үйлчлүүлэгч дэмжих
    Зөвлөх поликлиник, Амбулатори, Үйлчлүүлэгч дэмжих алба, Эрүүл мэндийг дэмжих төв, Яаралтай тусламжийн тасаг.
  • Төвүүд
    Сэргээн засах анагаах ухааны төв, Цусны гемофиллийн төв, Ревматологийн төв, Эпилепсийн төв, Багшийн эрүүл мэндийг дэмжих төв.
  • Сувилахуйн алба
    Сувилахуйн тусламж үйлчилгээний баг, Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарын баг, Сувилахуйн хөгжил хариуцсан баг.
  • Захиргаа, дэмжих алба
    Чанарын удирдлагын алба, Халдварын сэргийлэлт хяналтын алба, Эрсдэлийн удирдлагын алба, Сургалт судалгааны алба, Санхүү бүртгэлийн алба, Санхүү төлөвлөлтийн алба, Бүртгэл даатгал статистикийн алба, Хангамж түгээлтийн алба, Хүний нөөцийн хөгжлийн алба, Мэдээлэл технологийн алба, Тоног төхөөрөмжийн алба, Байгууламжийн менежмент үйлчилгээний алба, Ариутгал угаалгын алба, Хоол шим тэжээлийн алба.