
АШУҮИС-ийн ерөнхий боловсролын сургууль
Лицей
Анагаах ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэхэд бэлтгэдэг, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль.
Тухай
АШУҮИС-ийн Лицей нь 2003 онд АУИС-ийн физик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, дэд профессор Ж.Гомбожавын санаачилгаар Нийслэлийн 21 дүгээр сургууль дээр Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги нэртэйгээр 9-р ангийн 2 бүлгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2015 онд БСШУЯ-аас сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 2018 онд Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар АШУҮИС-ийн харьяа бие даасан Ерөнхий боловсролын сургууль болж өргөжсөн.
Байгуулагдсанаас хойш 17 удаагийн төгсөлтөөр 1734 сурагч төгсөж, үүнээс 1570 нь анагаахын чиглэлийн их дээд сургуульд, 1305 нь АШУҮИС-д элссэн байна. 2021-2022 оны хичээлийн жилд 297 сурагч, 25 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Алсын хараа: олон улсын стандартад нийцсэн шилдэг төгсөгч, манлайлагч сургууль байх. Эрхэм зорилго: боловсролын стандартын шаардлагыг хангасан, чанартай сургалтыг их, дээд сургуулийн багш нартай хамтран явуулж, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх.