Эрдэм шинжилгээний хүрээлэн
Анагаах ухааны хүрээлэн
Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит, 1961 онд байгуулагдсан, шинжлэх ухаанд тулгуурласан анагаахын эрдэм шинжилгээний ууган байгууллага.
Түүх
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар 1961 оны 5 сарын 16-ны өдөр Шинжлэх ухааны академийг 5 хүрээлэнтэй байгуулсны нэг нь Анагаах ухааны хүрээлэн юм. Шинжлэх ухаанд тулгуурласан, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг, сургалт-эмнэлзүй хослуулсан, анагаахын эрдэм шинжилгээний ууган байгууллага юм. 2015 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор АШУҮИС-ийн харьяанд шилжсэн.
Хүрээлэнгийн үйл ажиллагаа эрдэм шинжилгээ (шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгаа, инновацийн төсөл, олон улсын хамтарсан судалгаа), захиалгат ажил, эмнэлзүй (хамтарсан, зөвлөх, хяналтын үзлэг), сургалт, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх чиглэлээр явагддаг.