Эрдэм шинжилгээний хүрээлэн
Био-анагаахын хүрээлэн
Анагаах ухаан, биологи, биохими, молекул биологи, биотехнологийн салбарыг хамарсан, эрүүл мэндэд шууд нөлөөлөх инновацын судалгааны хүрээлэн.
Тухай
Анагаах ухаан, биологи, биохими, молекул биологи, хөдөө аж ахуй, биотехнологи, физик, электроник, информатик, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан, эрүүл мэндийн систем, хувь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх шинжлэх ухааны мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн гаргадаг орчин үеийн, хурдацтай хөгжиж байгаа судалгааны чиглэл бол БИО-АНАГААХ-ын салбар юм. БШУЯ-ны лабораторийн орчин нөхцлийг сайжруулах бодлого дэмжлэгийн хүрээнд цөм лаборатори болон бусад лабораторийн үндсэн баазад тулгуурласан АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн байгуулагдаж 2022 оны 11 сарын 25-нд нээлтээ хийсэн.
Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл: хүний геном, популяцийн генетик, нуклеотидын дараалал тогтоох, эпигенетик, халдварт болон халдварт бус өвчний судалгаа. Хүрээлэнг Чимэддоржийн Баттогтох удирдан ажилладаг.