Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Эрүүл Мэндийн Статистик ба Газарзүйн Мэдээллийн Судалгааны Төв

Судалгааны арга зүй, статистик боловсруулалт, газарзүйн мэдээллийн шинжилгээгээр судлаачдад дэмжлэг үзүүлдэг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нэгж.

Тухай

Эрүүл Мэндийн Статистик ба Газарзүйн Мэдээллийн Судалгааны Төв (ЭМСГЗМСТ) 2003 онд "Судалгааны арга зүйн төв" нэртэйгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан. 2009 онд "Эрүүл мэндийн судалгааны арга зүй, сургалтын төв" нэртэйгээр ажиллаж байгаад НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

АНУ-ын Лома Линда Их Сургуулийн дэмжлэгтэйгээр 2021 онд тус төвийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, статистик боловсруулалтын Stata, SPSS, Rstudio, ArcGIS зэрэг программуудыг судалгааны ажилдаа ашиглах бүрэн боломжтой болсон. Тус төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн хөтөлбөрийн суралцагчид бие даан ажиллах, судалгааны арга зүйд суралцах, мөн судлаачдад мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагддаг.

Үйл ажиллагаа

  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн арга, аргачлал боловсруу
    Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн арга, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн тоо мэдээллийн менежмент, статистик боловсруул
    Эрүүл мэндийн тоо мэдээллийн менежмент, статистик боловсруулалт, газар зүйн мэдээлэлд дүн шинжилгээ
  • Судлаачдыг чадавхижуулах, арга зүйгээр хангах
    Судлаачдыг чадавхижуулах, арга зүйгээр хангах
  • Үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, үйл ажил
    Үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, үйл ажиллагаа зохион байгуулах

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 4 тоот