АШУҮИС

"Эрхэс" Хэвлэх Үйлдвэр

Хэвлэлийн үйлдвэрийн мэргэшсэн үйл ажиллагааг их сургуулийн хэмжээнд бүрэн баталгаажуулж, эрүүл мэнд, боловсролын салбарын хэвлэлийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангадаг.

Тухай

Зорилго: Хэвлэлийн үйлдвэрийн мэргэшсэн үйл ажиллагааг их сургуулийн хэмжээнд бүрэн баталгаажуулах, цаашлаад Монгол улсын эрүүл мэнд, боловсролын салбарын хэвлэлийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах.

Үндсэн үйл ажиллагаа

  • Дотоод захиалга
    АШУҮИС-ийн газар, албанаас ирсэн дотоод захиалгыг бүртгэн авч, хэвлэлийн эх бэлтгэх ажлыг хийснээр шаардлагатай материалыг хэвлэн олшруулах.
  • Гадаад захиалга
    Бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, дүүргийн болон хувийн эмнэлгүүд, хувь хүний захиалга болон эрдэмтэн багш, оюутан залуучуудад зориулсан ном, сурах бичиг, гарын авлага, сургалт-эрдэм шинжилгээний бүтээл хэвлэн олшруулах.
"Эрхэс" Хэвлэх Үйлдвэр — MNUMS