Сургалт
Цахим Сургалт
Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий Moodle платформ дээр суурилсан цахим сургалтын систем.
Тухай
АШУҮИС Moodle цахим сургалтын системийг ашиглан цахим болон хосолсон сургалтуудыг зохион байгуулдаг. Систем нь диплом, бакалавр, магистр, доктор, резиденс, төрөлжсөн мэргэжлийн үндсэн танхимын сургалтыг цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулахад дэмжлэг болдог. Төгсөлтийн өмнөх буюу бакалавр, дипломын зэрэг олгох сургалтын бүх хичээлийн онлайн лекц видео хэлбэрээр байршдаг.
Иргэд, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан бүрэн онлайн нээлттэй курсууд, мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан тасралтгүй анагаах ухааны боловсролын кредит курсууд бүрэн онлайн хэлбэрээр явагддаг. Систем нь мөн онлайн төгсөлт, элсэлт, улирлын болон явцын шалгалт авахад тогтмол ашиглагддаг.