MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
АШУҮИС-ийн төв байр · 1942
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАШУҮИС-ийн төв байр · 1942
Байгууллага

Эмнэлэг, сувилал

Их сургуулийн эмнэлэг нь төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлж, сургалт эрхлэх зөвшөөрөлтэй, судалгаанд тулгуурласан шинэ технологи нэвтрүүлж, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны цогц байгууллага юм. АШУҮИС-ийн эмнэлгийн тогтолцоог Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар удирдан зохицуулдаг.

Эмнэлэг

Монгол-Японы эмнэлэг

Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор АШУҮИС-д бүрэн шилжсэн, ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоотой их сургуулийн эмнэлэг. Японы менежментийг тусгасан үйлчлүүлэгчийг дэмжих алба ажилладаг.

Төрөлжсөн төв, тусламж

  • Үений дурангийн хагалгаа
  • Бүх төрлийн хавдрын мэс засал
  • Өвдөгний хиймэл үеийг роботоор суулгах мэс засал
  • Сэргээн засах анагаах ухааны төв
  • Эпилепсийн төв
  • Ревматологийн төв
  • Гемофилийн төв

Холбоо барих: 7700 2528 · mjhospital.mn ↗ · Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн · 08:20–16:20

Эмнэлэг

АШУҮИС-ийн Төв эмнэлэг

Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны эхлэл нь 2007 оны 5 дугаар сарын 25-нд Анагаах ухааны сургуулийн харьяа «Эрхэс» зөвлөх поликлиникийг төв байрны өргөтгөлд нээсэн явдал юм. 2008 онд «Эрхэс» эмнэлэг болж өргөжиж, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 233 дугаар тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Их сургуулийн нэгдсэн эмнэлэг болсон. 2020 оноос Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороололд байрлах 7 давхар өөрийн байранд «АШУҮИС-ийн Төв эмнэлэг» нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тусламж үйлчилгээг их сургуулийн эрдэмтэн, профессор багш, эмч нар үзүүлдэг.

Дэргэдэх төвүүд

  • Диабетын төв (улсын хэмжээнд үйлчилдэг)
  • Нярайн скрининг оношилгооны төв (2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нээгдсэн)
  • Сэргээн засах анагаах ухааны төв
  • Эрүүл мэндийг дэмжих төв
  • Оюутны эрүүл мэндийн төв

Тусламж үйлчилгээ

  • Дотрын нэгдсэн тасаг: дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, уламжлалт, сэргээн засах
  • Төрөлжсөн мэргэжлийн амбулатори
  • Ходоод, бүдүүн гэдэсний дуран, дүрс оношилгоо, эмнэлзүйн лаборатори
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг

Холбоо барих: 7012 0091, 9666 5711 · hospital@mnums.edu.mn · Facebook ↗ · Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол

Эмнэлэг

Монгол анагаах ухааны төв эмнэлэг

Зонхилон тохиолдох өвчнийг өрнө, дорнын анагаах ухааныг уялдуулан нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хувь хүний өвөрмөц чанарт тохируулан үзүүлж, хүндрэлтэй өвчний оношилгоо, эмчилгээний асуудлыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр улсын хэмжээнд шийдвэрлэж, зөвлөдөг. 2014 онд Нэгдсэн эмнэлгийн уламжлалын кабинетаар эхэлж, 2016 онд Монгол анагаах ухааны клиник, 2021 онд Монгол анагаах ухааны төв эмнэлэг болсон. Амбулаторийн тасаг, спортын гэмтлийн тасаг, уламжлалын I, II тасагтай, нийт 100 ортой.

Тусламж үйлчилгээ

  • Уламжлалт анагаах ухаан, спортын гэмтлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөө
  • Хэвтэн эмчлүүлэх тусламж
  • Монгол эмийн эмчилгээ
  • Зүү, төөнө, бариа засал
  • Хануур, жин, шавар, рашаан засал
  • Иог, сэргээн засах эмчилгээ

Цагийн хуваарь

Амбулатори: Даваа–Баасан 08:20–16:20. Үзлэгийн цагийг бүртгэлээс биеэр ирж авна. Төлөвлөгөөт хэвтүүлэлт: Даваа, Лхагва, Баасан 08:20–11:00.

Эмнэлэг

Нүүр ам судлалын төв эмнэлэг

Финландын Засгийн газрын дэмжлэгтэй «Амны хөндийн эрүүл мэнд» төслөөр (1997–2000) байгуулсан шүдний иж бүрэн клиникийг Нүүр ам судлалын сургуульд хүлээлгэн өгсөн нь эмнэлгийн эх суурь болсон. 2007 оноос имплант, согог, гажиг засал, гоо сайхны мэс засал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүүр амны тусламж, уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийн хэл яриа засал, дүрс оношилгоогоор өргөжиж, 2011 онд Шүд эрүү нүүрний эмнэлэг болсон. 2017 онд зургаан давхар өөрийн байрандаа шилжиж, 2021 онд бие даасан Нүүр ам судлалын төв эмнэлэг болсон.

Тасгууд

  • Нүүр амны эмчилгээ
  • Нүүр амны согог засал
  • Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлт
  • Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээ
  • Нүүр амны мэс засал
  • Нүүр амны гажиг засал
  • Нүүр амны технологи, шүдний лаборатори

Холбоо барих: 7500 3200 · mnumscdh@mnums.edu.mn · cdh.mnums.edu.mn ↗

Төв

Эмнэлзүйн молекул оношилгооны төв

2021 оны 4 дүгээр сарын 1-нд байгуулагдсан. Био-аюулгүйн 2 дугаар зэрэглэлийн лабораторийн шаардлагыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжтэй. Эмгэг төрүүлэгч, нөхцөлт эмгэг төрүүлэгч, хэвийн бичил биетнийг 43 хүртэлх үзүүлэлтээр нэг дор илрүүлэх multiplex PCR шинжилгээг Монголд анх нэвтрүүлсэн. Бусад шинжилгээгээр илрэхгүй эрт үед өвчнийг илрүүлж, ихэвчлэн 24 цагийн дотор хариу гаргадаг. ДЭМБ, Канадын OneWorld Accuracy, ХӨСҮТ-ийн чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт тогтмол оролцдог.

Шинжилгээ

  • Олон эмэнд тэсвэртэй бактери: зонхилон тохиолдох 25 бактери, антибиотикт тэсвэржилтийн 14 ген
  • Мөөгөнцөр: Candida, Malassezia зэрэг 14 зүйл (C. auris орно)
  • H. pylori ба кларитромицины тэсвэржилт
  • Бэлгийн замаар дамжих халдварын 7 үүсгэгч
  • Микробиом: үтрээний (16), эрэгтэйчүүдийн шээс бэлгийн замын (22), гэдэсний (43 үзүүлэлт) бичил биетэн
  • Вирус: SARS-CoV-2, томуу A/B, RSV; HSV-1/2, CMV, VZV, EBV; HPV-ийн 27 хэвшил; HBV ДНХ, HCV РНХ, HDV РНХ тоолох
  • Бусад: A ба B бүлгийн стрептококк, C. pneumoniae, M. pneumoniae, HLA-B27

Шинжилгээний бүрэн, шинэчилсэн жагсаалтыг төвөөс лавлана уу.

Холбоо барих: 8609 2626, 8609 3636 · cmdc@mnums.edu.mn · С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн байр · Даваа–Баасан 08:00–18:00, Бямба 09:00–14:00

Сувилал

Эрхэс сувилал

2008 оноос үйл ажиллагаа явуулж буй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дахь байгалийн үзэсгэлэнт газарт 3 га талбайд байрладаг амралт, сувиллын цогцолбор. Нэг ээлжинд 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний тусгай зөвшөөрөлтэй, 3 удаа магадлан итгэмжлэгдсэн.

Эмчилгээ

  • Монгол эмийн эмчилгээ
  • Бариа засал
  • Зүү, төөнө
  • Хануур, самнуур, шивүүр
  • Соруул, түрэм, жин засал
  • Ороолт, дэвтээлгэ
  • Иог, бясалгал
  • Физик эмчилгээ
  • Цагаан идээ, саамны эмчилгээ

Холбоо барих: 9971 7236, 9477 0821, 8014 0918 · ismm@mnums.edu.mn · Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг

Сувилал

Баянчандмань сувилал

Төв аймгийн Баянчандмань сумын Ходоодын аманд байрладаг, зуны улиралд ажилладаг сувилал. Нэг ээлжинд 25 хүртэл үйлчлүүлэгч хүлээн авч, туршлагатай эмч, сувилагч, хөдөлгөөн засалчдын баг үйлчлүүлэгчийн онош, биеийн онцлогт тохирсон уламжлалт эмчилгээ, сэргээн засах тусламж үзүүлдэг. Эмчилгээний хоол зүйчийн зөвлөмжөөр өдөрт 5 удаа хооллоно. Магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан.

Эмчилгээ

  • Монгол эмийн эмчилгээ
  • Зүү, төөнө засал
  • Бариа засал, зөгийн балтай татлага
  • Соруул, түрэм, хануур, жин засал
  • Физик эмчилгээ, хөдөлгөөн засал
  • Хоол эмчилгээ

Цагийн хуваарь

Жил бүрийн 6 дугаар сарын 2-оос 8 дугаар сарын 30 хүртэл.

Холбоо барих: 7755 7742, 8019 1947 · Төв аймаг, Баянчандмань сум, Ходоодын ам

Сургалт, хөгжил

Дадлагажигч болон резидент эмч нар их сургуулийн эмнэлгүүдийн амбулатори, лаборатори, хэвтэн эмчлүүлэх тасагт эмнэлэгт суурилсан сургалтаар суралцдаг. Мөн их сургууль жил бүр үндэсний лавлагаа шатлалын, нэгдсэн, дүүргийн, хувийн эмнэлэг, амаржих газруудтай гэрээ байгуулж, төгсөлтийн өмнөх дадлага, резидентурын тойролтыг тэдгээрт түшиглэн зохион байгуулдаг.

Австрийн хөнгөлөлттэй зээлийн 7.5 сая еврогийн төслөөр (Засгийн газрын 2021 оны 271 дүгээр тогтоол) Төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Үүний хүрээнд Нүүр ам судлалын төв эмнэлэгт Монголд анх удаа нүүр амны согог засал, гажиг заслын дижитал лаборатори байгуулагдсан.

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn