ICT EXPO 2018: Монголын анхны албан ёсны цахим мөнгийг онцоллоо

“CANDY” ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Өнгөрөгч 28-ны өдөр Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох “Candy” цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Мобифинанс ББСБ-д албан ёсоор гардуулсан билээ.

“Candy” нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө болж байгаа ба үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж буйгаараа онцлогтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн