НАЙДВАРТАЙ НУУЦ ҮГ ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

Найдвартай нууц үг яагаад үүсгэх шаардлагатай гэж та гайхаж байж болох юм.

Ихэнх вэб сайт аюулгүй байдалдаа онцгойлон анхаардаг. Гэсэн хэдий ч хэн нэгэнд таны хувийн мэдээллийг хулгайлах боломж байсаар ирсэн. Үүнийг ерөнхийд нь хакердах гэж нэрлэдэг. Иймд хакеруудаас данс, хувийн мэдээллээ хамгаалах гол арга зам нь найдвартай нууц үг юм. Найдвартай нууц үг танд санахад амархан байх ёстой ч бусад хүний хувьд хэцүү байх шаардлагатай. Ингээд найдвартай нууц үг үүсгэх аргаас танилцуулъя.

  • Нэр, төрсөн өдөр, хэрэглэгчийн нэр, мэйл хаяг гэх мэт хувийн мэдээллээ хэзээ ч битгий ашиглаарай. Учир нь эдгээр хувийн мэдээлэл ихэвчлэн олон нийтэд нээлттэй, түүнийг мэдэх боломжтой байдаг тул хэн нэгэн таны нууц үгийг мэдэхэд хялбар болж байгаа юм.

 

  • Таны нууц үг урт байх шаардлагатай. Тодруулбал, зургаагаас багагүй тэмдэгттэй байх нь зүйтэй.

 

  • Хаяг бүртээ адилхан нууц үг битгий ашигла. Хэрэв хэн нэгэн таны нэг хаягийн нууц үгийг олж авбал таны бүх хаяг эрсдэлд орно.

 

  • Таны нууц үг тоо, тэмдэгт, том, жижиг үсгээс бүрдэх ёстой.

 

  • Утга агуулаагүй, дурын, замбараагүй үг ашиглах нь зүйтэй.

Дээрх аргуудаас гадна найдвартай нууц үг үүсгэх хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм. Ийм хэрэгслүүдээс найдвартай нууц үгийн жишээг та харж болно. Тухайлбал, https://strongpasswordgenerator.com цахим хуудаснаас та найдвартай нууц үгийн хэлбэр, үндсэн нөхцөлийг мэдэх боломжтой. Ийм хэрэгслүүдийг хайлтын системээс “StrongPasswordGenerator” гэж бичээд олж болно.

Түгээмэл ашигладаг зохимжгүй нууц үгсийн жишээ бол хүүхдийнхээ нэр, нас, төрсөн огноог бичих юм. Мөн гэрийн хаягийн мэдээллээр нууц үг үүсгэх нь зохимжгүй. Хэрэглэгчдийн гаргадаг өөр нэг алдаа бол нэвтрэх нэрээ яг тэр чигээр нь нууц үг болгон ашиглах явдал юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн